Жил бүр зохион байгуулагддаг “Европын Өдөрлөг” арга хэмжээ энэ жил орон нутагт анх удаа Дархан-Уул аймагт 5-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдана.
Тус өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, хоол, соёл урлаг, европ бүтээгдэхүүн, Монгол Улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд болон боловсролын тэтгэлэг боломжуудын талаар иргэд олон нийтэд танилцуулах юм.
Европын Холбоо нь Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.
Та бүхнийг 5-р сарын 23-ны өдөр Европын өдөрлөгт гэр бүлээрээ хүрэлцэн ирж нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөхийг урьж байна.