Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын дөрвөн удаагийн аварга, тодорхой дүрслэл, хийсвэрлэлийн “Дугуйн арга” арга зүйн зохиогч Ц.Баттогтох агсны нэрэмжит “Дугуйн арга” аймгийн аварга шалгаруулах өгүүлбэртэй бодлогын V олимпиадын шилдгүүд тодорлоо.
Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус олимпиадад Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгаас 21 сургуулийн нийт 942 багш, сурагч оролцсоноос давхардсан тоогоор 295 багш, сурагч шилдгээр шалгарч шагналаа гардан авлаа.
Олимпиадын дөрөвдүгээр ангийн төрөлд 410 сурагч, тавдугаар ангийн төрөлд 410 сурагч өрсөлдсөн бол 100 хувийн гүйцэтгэлтэй үнэмлэхүй амжилтыг нийт 8 сурагч гаргаж, өндөр гүйцэтгэлийг нийт 51 сурагч үзүүлжээ.
Олимпиадад амжилттай оролцсон бүх сурагчдыг аймгийн Засаг даргын зүгээс Зулзагын гол хүүхдийн зусланд 3 хоног амрах болон 1 өдөр паркад тогтох эрхийн бичгээр шагналаа.
Мөн өндөр оноо авсан 9 багшаас үнэмлэхүй амжилт гаргасан 4 багшид Хийморь хотхонд Төрийн албан хаагчдын орон сууцанд хөнгөлөлттэй үнэээр байр захиалах эрхээр шагналаа.
БАГШ СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ.