loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЕВРОПЫН ХОЛБОО ДАРХАН-УУЛ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ | HuduuMN

ЕВРОПЫН ХОЛБОО ДАРХАН-УУЛ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Европын холбооны төлөөлөгчид аймгийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзалт хийлээ. Энэ үеэр тус холбооны зүгээс Дархан-Уул аймагт хэрэгжсэн "Найрамдал төсөл" олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр засгийн удирдлага, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үр дүнтэй төсөл болсныг онцоллоо. 

Мөн төслийн хугацаа хэдий дууссан ч Европын холбоо болон Дархан хот хооронд эхлүүлсэн найрамдалт харилцааны хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв. 

Тухайлбал ойн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрүүдийнхээ хүрээнд манай аймагтай цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.