loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"НЭГ АНГИ - НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ" АЯН ЭХЭЛЛЭЭ!  | HuduuMN

"НЭГ АНГИ - НЭГ САЙН ДУРЫН АЖИЛ" АЯН ЭХЭЛЛЭЭ!

Дархан-Уул аймгийн нийт сурагч, залуучуудаа сайн үйлсэд нэгдэхийг урьж байна! Эерэг хандлага, тусч сэтгэлийг түгээж, анги хамт олноороо нийгэмдээ хувь нэмрээ оруулаарай.

Хугацаа: 2026.04.13 - 2026.04.28

Тайлангаа хэрхэн ирүүлэх вэ?

Анги хамт олноороо зохион байгуулсан сайн дурын ажлынхаа дараах мэдээллийг zszdarkhan@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Зохион байгуулсан үйл ажиллагааны зураг

Хамрагдсан хүний тоо

Нийт ажилласан сайн дурын цаг

Үйл ажиллагааны үр дүн

Танай ангийн сайн үйлс нь Дархан Залуучуудын хөгжлийн төвийн цахим хаягт байршиж, бусдадаа эерэг нөлөө түгээх болно.

ШАГНАЛЫН САН:

Хамгийн шилдэг, санаачилгатай, үр дүнтэй ажилласан 3 АНГИЙГ шалгаруулж,

"ӨРГӨӨ" КИНО ТЕАТРТ АНГИАРАА КИНО ҮЗЭХ ЭРХИЙН БИЧИГ-ээр урамшуулна!

Дэлгэрэнгүй мэдээллийг:

9922-0690, 9953-9956