Дархан-Уул аймгийн ХХААГ, Тариаланчдын холбоо хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнийг ХХААХҮЯ түүний харьяа байгууллагууд дэмжин оролцож нийт 10 гаруй байгууллага мэдээлэл өглөө. Зөвлөгөөнд 50 гаруй тариаланч оролцлоо.
Төрөөс газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлого шийдвэрийн хүрээнд:
Эргэлтийн хөрөнгийн 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд олгохоор болсон. Дархан-Уул аймгийн хэмжээнд 180 орчим иргэн, ААН тус зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлснийг ХХААГ-аас ХХААХҮЯ-д уламжилжээ. Одоогоор 20 иргэн 1.3 тэрбум төгрөгийн зээл аваад байна.
ЗГ-аас 10 мянган тонн шатахуун нөөцөлж тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгож байна. Манай аймагт 25 тонн шатахуун хуваарилагдсан. ААН-үүд 3500 төгрөгөөр гэрээлэн авч байна.
Төмс, хүнсний ногооны механикжуулагч, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн зээл олгогдоно. Үрийн хөнгөлөлт үзүүлэхээр худалдан авах ажиллагаа зарлагдаад явж байгаа юм байна.
“Дархан-Уул аймгийн хэмжээнд 25 мянган га талбайд тариалалт хийнэ. Нийт талбайн 70 хувьд үр тариа, тэжээлийн ургамал, үлдсэнд нь төмс, хүнсний ногоо тариална. Эрх 7 хоногоос тариалалт эхэлнэ.
Төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, хүнсний ногооны урамшуулал, шатахууны хөнгөлөлт зэрэг нь тариаланчдад бодит дэмжлэг болж байгааг зөвлөгөөнд оролцогчид хэллээ.