
Дарханы “No name” хамтлаг нь Монголын хип хоп хөгжлийн эхний үеийг төлөөлөх томоохон төлөөлөгч бөгөөд 2004-2005 оноос хип хоп, рэп урсгалаар уран бүтээлээ туурвиж өдгөө 20 нас хүрч байна.
Ирэх баасан гараг буюу 2025-06-27-ны баасан гарагт Дархан хотын “Найрамдал” талбайд тус хамтлаг 20 жилийн ойн томоохон тоглолтоо үнэ төлбөргүй зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Орон нутаг дахь хамгийн том 45 метрийн урттай тайз, 1500-2000 лед дэлгэц засагдаж, Солонгос улсаас ирсэн саунд инженерүүд тоглолтонд ажиллана. VIP суудлууд болон БҮҮТ асруудтай холбоотой мэдээллийг 9914-3167 дугаарын утаснаас лавлах боломжтой.
Тоглолтыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин, хамтран ажиллаж байна.