Монгол Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлын хэсгээс “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын /ДАРХАН АРЕНА/ хурлын зааланд 10 цагт болох бөгөөд иргэд, олон нийт, шийдвэр гаргагчид болон ойн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг өргөнөөр оролцуулах юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь оролцогчдоос санал, зөвлөмж авч, хуулийн төслийг боловсронгуй болгоход тусгах зорилготой юм. Иймд иргэд, байгууллагуудыг идэвхтэй оролцож, саналаа илэрхийлэхийг урьж байна.