loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Үе тэнгийнхний ЭРҮҮЛ ХАРИЛЦАА-ЭЕРЭГ ОРЧИН хэлэлцүүлэг | HuduuMN

Үе тэнгийнхний ЭРҮҮЛ ХАРИЛЦАА-ЭЕРЭГ ОРЧИН хэлэлцүүлэг

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 54,9 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙНХЭЭ ЗҮЙ БУС ХАРИЛЦААНААС ДЭЭРЭЛХҮҮЛЖ БУЙ МЭТ МЭДРЭМЖ АВЧ БАЙСАН БАЙДАГ БАЙНА Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “НАЙРАМДАЛ” төслийн хүрээнд сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтын асуудлыг бууруулах зорилгоор “Үе тэнгийнхний ЭРҮҮЛ ХАРИЛЦАА-ЭЕРЭГ ОРЧИН” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт аймаг сумдын бодлого тодорхойлогчид, мэргэжлийн байгууллагууд, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эх, сурагчдын төлөөлөл, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд гээд 180 гаруй хүн оролцлоо. 📌Энэ сэдвийн хүрээнд томчууд хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн хүүхдүүдэд эрүүл харилцааг бий болгох тухай асуудлыг олон талаас зөвлөлдөн нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьж байна. 📌Дархан-Уул аймгийн Хүүхдийн зөвлөлөөс үе тэнгийн дээрэлхэлт бидний дунд ямар түвшинд, ямар хэлбэрээр явагдаж байгаа талаар илтгэл тавьж өөрсдийн саналыг илэрхийлэн дуу хоолойгоо хүргэлээ. 📌ЕБ-ын сургуулиудад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 54,9 хувь нь үе тэнгийнхээ зүй бус харилцаанаас дээрэлхүүлж буй мэт мэдрэмж авч байсан байдаг байна. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүй, сурлагын амжилт, хичээлд явах дур сонирхолд нөлөөлдөг гэжээ.