loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА | HuduuMN

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүний эрхийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, иргэд оюутан залуучуудад мэдээлэл хүргэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. 

Өнөөдөр буюу 4-р сарын 27-нд Залуучууд театрын Найрамдал талбайд, 4-р сарын 28-ны өдөр Дархан захын худалдааны төвд, 4-р сарын 29-ны өдөр Дархан сумын 1-3-р багийн төвийн байранд 14-17 цагийн хооронд болно.

Мөн Монголын хуульдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно –2026” арга хэмжээг хамтатган зохион байгуулж, иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч байна. 

Арга хэмжээний үеэр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Хүндлэлээр нөхөрлөе” сэдэвт сургалтыг зохион байгуулж, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх юм. Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.