loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО | HuduuMN

АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2026-02-16

17 дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан өнгөрч буй модон могой жилд идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт бүтээл гаргасан иргэд, баг хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгжүүдийг  шагнаж алдаршууллаа.

“Оны онцлох баг хамт олон”-оор:

-“Залуу Монгол Волейболын клуб” НҮТББ-ийн “Дархан Могулс” баг хамт олон

“Аймгийн аварга малчин”-аар:

-Баатарын Идэрхангай Хонгор сумын малчин 

“Аймгийн аварга тариаланч”-аар:

-Өлгийсайханы Төмөрсүх “Хонгор Өлзий” ХХК-ын тариаланч

“Аймгийн шилдэг фермер”-ээр:

-“Агро таана” ХХК-ийн Үхрийн ферм

Боловсролын салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Бямбаагийн Ариунтуяа 16 дугаар сургуулийн Түүх, нийгмийн ухааны зөвлөх багш

Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Жамъяндоржийн Амарбилэг Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн сувилагч

-Мөнхөөгийн Сэлэнгэ Гос Хот ӨЭМТ-ийн Их эмч

Аж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Дангаагийн Цэрэндэмбэрэл Шарын гол ХК-ын Үйлдвэрлэл техникийн хэлтсийн дарга

Дэд бүтцийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Хөххалтарын Эрдэнэбаатар “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ын дулаан оруулгын слесарь

-Оюунгэрэл Чимэгмаа “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ын Зуухны туслах тоноглолын машинч, эргүүл

-Отгонбаатар Мягмаржав “Дархан-Ус суваг” ХК-ын Сантехникийн засварчин

Санхүүгийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Чулуунбатын Тогоо “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ын Санхүүгийн удирдлагын газрын санхүүгийн мэргэжилтэн

Төрийн байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Чулуун-Эрдэнийн Пүрэвхүү Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга”-аар: 

-Мягмаржавын Ням-Очир Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгч, Ахлах дэслэгч

Худалдаа үйлчилгээний байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-“Цэгц Туургатан” ХХК-ийн “Глойне” лоунж

Соёл, урлагийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Домбонгийн Бибиш “Залуучууд театр”-ын дуучин

Спорт, аялал жуулчлалын салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Батмөнхийн Сүхбаатар Биеийн тамир, спортын газрын Үндэсний бөхийн багш, дасгалжуулагч 

Нийтийн аж ахуйн салбарын “Хөдөлмөрийн аварга”-аар:

-Энхцэцэгийн Бүрэнтөгс “Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын Арчлалт хамгаалалтын ажилтан

-Пүрэвжалын Хадбаатар “Дархан хотын тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын зам талбайн ажилтан

-Нүүдэлийн Ганболд “Дархан хотын хог тээвэр” ОНӨААТҮГ-ын хог тээврийн ачигч

“Аймгийн тэргүүний баг”-аар:

-Дархан сумын 14 дүгээр баг 

-Хонгор сумын  2 дугаар баг 

“Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан хамт олон”-оор:

-“Мөнх Халдун” ХХК нар тус тус тодорлоо