loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРХЭМ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ | HuduuMN

ЭРХЭМ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-02-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат цол хүртсэн 3 эрхэм гавьяатуудыг аймаг орон нутгийн удирдлагууд, хамт олны төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын “Гавьяат багш” Дархан-Уул аймгийн Хүндэт иргэн Лувсандоржийн Гүнчин:

Лувсандоржийн Гүнчин нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон боловсролын салбарт тасралтгүй 36 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан туршлагатай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэнд 3 бүрэн эрхийн хугацаанд Хурлын даргаар сонгогдон ажилласан. Түүний санаачилга, удирдлага дор хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, өрхийн хөгжил, байгаль орчин, үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг аймгийн хөгжлийг дэмжсэн олон арван бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, орон нутгийн хөгжилд бодит ахиц дэвшлийг авчирсан юм.

Монгол Улсын “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга мөн Дархан-Уул аймаг дахь "Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн"-гийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Доктор Зунайн Нэргүй:

Түүний удирдлага дор Дархан-Уул аймаг газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр салбарын хөгжилд бодит ахиц гарч, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн эзлэх хувь эрс нэмэгдсэн байна.

Монгол Улсын “Худалдааны гавьяат ажилтан” Минээгийн Оюун: 

Тэрээр 1999 оноос хүнс, бараа, барилгын материал, авто сэлбэгийн зах ажиллуулж, 2001 оноос “Буян зах”, “Шинэ орчин төв”-ийн үйл ажиллагааг нэгтгэн өргөжүүлсэн. Өдгөө тус компани нь 1100 гаруй хувиараа бизнес эрхлэгчдийг худалдаа үйлчилгээний талбайгаар ханган, • 120 гаруй ажилтан, албан хаагчтайгаар, • Дархан-Уул аймаг болон хөрш аймаг, сумдын иргэдийг хүнс, өргөн хэрэглээний бараагаар ханган, аймагтаа үйлчилгээний хүрээгээрээ томоохонд тооцогдох компанийн нэг болон үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.