loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АНУ-Д ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААД ИРСЭН 2 СУРАГЧ 48 УЛИРАЛ "А" СУРСАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА | HuduuMN

АНУ-Д ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААД ИРСЭН 2 СУРАГЧ 48 УЛИРАЛ "А" СУРСАН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2026-07-23

Дархан-Уул Аймгийн Засаг дарга “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд 48 улирал дараалан "А" үнэлгээтэй суралцсан сурагчдад батламж олгож, дурсгалын тэмдэг гардуулдаг уламжлалтай.

2025-2026 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгаас 2 сурагч  АНУ-ын төрийн департментаас 100 хувь санхүүжүүлдэг FLEX ирээдүйн манлайлагчдын солилцооны хөтөлбөрт шалгаран 10 сар суралцаад Монголдосо хүрэлцэн ирсэн юм. 

Дархан Эмпати сургуулийн сурагч Э.Мөнгөлдэй,  Шинэ-Алхам сургуулийн сурагч М.Үлэм нарт 48 ”А” дурсгалын тэмдэг, батламжийг нь өнөөдөр баяр наадмын хүндэтгэлийн хурлын үеэр аймгийн Засаг дарга гардуулан өгч баяр хүргэлээ. 

Аймгийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 1746 сурагч амжилттай суралцаж төгссөнөөс 89 сурагч 48 улирал дараалан "А" үнэлгээтэй суралцсан байна.