loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД САНАЛ АВЛАА | HuduuMN

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД САНАЛ АВЛАА

2026-02-16

Дархан-Уул аймагт Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг амжилттай явагдлаа. 

Хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нээж,  Ашигт малтмалын газрын тосны газрын Хайгуул ашиглалтын газрын дарга С.Ган-Очир илтгэл танилцууллаа.  

Тус хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар, Дархан сумын Засаг дарга, ИТХ-ийн төлөөлөгч, Сав газрын захиргаад, бусад төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөлөл, бичил уурхай эрхлэгчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.  Хэлэлцүүлэгт нийт 85 хүн оролцсоноос цаасаар -37, бусад нь цахимаар саналаа өгсөн байна. 

Иргэдээс ирүүлсэн саналаас дурьдвал: 

• Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, АМНАТ, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, 

• Бичил уурхай, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй төслүүдийг дэмжих хуулийн заалтын тухай 

• Байгал орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа газруудын хамтын ажиллагааны уялдаа холбоотой ажлуудын талаар санал ирүүлсэн байна.