loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ | HuduuMN

ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2026-04-02

Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад нийт 1741 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалах ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй алтан гартай эмч нартаа баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсье. 

Өнгөрсөн 2021-2024 онд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт улс, орон нутгийн төсвийн 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2025 онд УТХО-аар өрхийн эрүүл мэндийн төвийн 4 өргөтгөлийг ашиглалтад оруулж эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжрууллаа. 

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээл болон буцалтгүй тусламжаар манай аймагт 250 ортой бүсийн жишиг Нэгдсэн эмнэлгийг барих төслийг хэрэгжүүлж байна.