Монгол, Хятад, Орос улсын Аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нарын албаны хүмүүс Цайхун сургуулиар зочлон тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сургууль нь 2004 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн 512 сурагч, 60 багш ажилтантай. Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, боловсролын үйлчилгээг үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа сургууль юм.