Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаагийн урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Эдийн засаг, хөдөлмөрийн хорооны дарга Ким Чэ Гюн тэргүүтэй Хөдөө аж ахуй, далайн удирдлагын хороо, Боловсролын удирдлагын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын хороо, Барилга, зам тээврийн хороо, Судалгаа шинжилгээ, төлөвлөлтийн хорооны дэд дарга болон зарим Төлөөлөгчид, Хууль тогтоох бодлого боловсруулах баг болон Ерөнхий удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон 12 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт зочилж байна. Айлчлал 2025 оны 10 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Зочид Төлөөлөгчдийг Дархан хотын захирагчийн орлогч, Зөвлөх Я.Бат-Очир, аймгийн ИТХ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Амархүү, ЗБОНХХ-ийн Ахлах мэргэжилтэн Т.Дэлгэрсуурь нар угтан авлаа.
Энэхүү айлчлалын хүрээнд эрүүл мэнд, соёл, амралт-аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар болон тусгай чиг үүргийн байгууллагаар зочилж, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах зорилгоор үйл ажиллагаа болон төслийн саналыг сонсож ажиллах юм.