loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАРХАН-УУЛ АЙМГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА | HuduuMN

ДАРХАН-УУЛ АЙМГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2026-02-16

Билгийн тооллын XVII дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан өнгөрч буй модон могой жилийн Монгол Улсын аварга малчин, фермер, тариаланч, алтан төлийн эздэд шагнал гардууллаа.

Дархан-Уул аймгаас Улсын аварга малчин-1, Улсын аварга тариаланч-2, Улсын аварга фермер-2 тодорч УИХ-ын гишүүн Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар шагналыг хүндэтгэн гардууллаа. 

-"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ААР:

ДУУЛИНГУУД ОВОГТ ШИМБЭРҮҮНИЙ ЭРДЭНЭДОЛГОР 

-"УЛСЫН АВАРГА ФЕРМЕР"-ЭЭР:

БОРЖИГОН ОВОГТ БАЯНБУЛАГИЙН ГАНСҮХ

-“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР:

БОРЖИГОН ОВОГТ БАДАРЧИЙН ПҮРЭВЦОГТ

-"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР:

ГЭСЭРМЭГ ОВОГТ БААДАЙН БАЯРСАЙХАН

-“АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН”-ЭЭР 

ЗУУТРАГ ОВОГТ РЕНЧИНГИЙН НЭМЭХЖАРГАЛ нар тус тус тодорч шагналаа гардан авлаа.