
2025 оны 7-р сарын 1-10-ны хооронд БНСУ-ын Чусон их сургуульд зохион байгуулагдсан “CSU Summer School 2025” солилцооны хөтөлбөрт Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургууль, 15-р сургууль, Улаанбаатар хотын ШУТИС-ийн ахлах сургууль, 72-р сургуулийн нийт 126 сурагч, 10 багш амжилттай хамрагджээ
Сурагчид тус хөтөлбөрөөр БНСУ-ын “Чусон” их сургуультай танилцах, Солонгос хэлний хичээл судлахаас гадна таеквондогийн сургалт, Усан парк, Aзийн соёлын төвийн аялал, Онцгой байдалын сургалт, "Эверлэнд" паркад тоглох зэрэг олон үйл ажиллагаанд хамрагдсан юм.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан сурагчид Солонгос улсын соёл, боловсрол, амралтыг хослуулан суралцаж ирээдүйн зорилго, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох чухал ач холбогдолтой юм.