Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Дархан хотын Тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг хэлэлцэж байна.
Зөвлөгөөний үеэр тус байгууллагын удирдлага үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар ДХТҮГ-ын дарга З.Эрдэнэбат танилцуулга мэдээлэл хийж байна.
Төлөөлөгчдийн зүгээс асуудлуудтай холбоотойгоор тодруулга авч, санал бодлоо илэрхийлэн, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох шаардлагатайг онцолж байна.