Тус сургуулийн удирдлага, багш ажилчдын тавьсан саналын дагуу аймгийн Засаг дарга Б.Азжаргал, 7-р багийн төлөөлөгч Я.Бат-Очир, Ж.Өлзий-Орших нар тус сургуулийн үйл ажиллагаа хичээлийн байртай танилцлаа.
Энэ үеэр спорт заал, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөөг шинэчлэн засварлах шаардлагатай байгааг ярилцлаа.
Дархан сумын 6,7-р багийн хүүхдүүд хамран суралцдаг Энэрэл цогцолбор сургууль нь 1980 онд 500 хүүхдийн багтаамжтай тусгай хэрэгцээт боловсрол олгох анги танхим, дотуур байртайгаар ашиглалтад орсон.
ЕБ-ын 12-р сургууль нь 1995 оноос эхлэн ердийн сургалттай ангиудад элсэлт авч суурь боловсролыг эзэмшүүлж 1999 оны хичээлийн жилээс эхлэн ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай “Энэрэл” цогцолбор сургууль болж 2010-2011 оны хичээлийн жилээс “Бүрэн дунд боловсрол” олгох, тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалттай болсон.
Одоогоор 13 бүлэг, 280 сурагч, 40 багш ажилчидтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.