УИХ-ын гишүүн, АҮЭБСайд Г.Дамдиннямын 2023 онд анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн "ЭРҮҮЛ ДАРХАН” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.
“ЭРҮҮЛ ДАРХАН” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эмч нар болон “Зүрх мартахгүй” төсөл, Сөүл хотын И Хуа эмэгтэйчүүдийн их сургуулийн Сөүл дэхь эмнэлгийн эмч нар Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумын эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийнэ.
Дарханчууд та бүхэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдаарай.
2024 онд Сөүл хотын И Хуа эмэгтэйчүүдийн их сургууль хамтран ажиллахаар болж гурван талт гэрээ байгуулсан нь өдгөө амжилттай үргэжилж байна. Тус гэрээний үр дүнд олон мянган Дарханчууд маань гадна дотны өндөр мэргэжлийн эмч нарын хамтын ажиллагааны үр дүнг хүртэж үзлэг оношлогоонд хамрагдаж мөн өндөр үнэтэй мэс заслыг БНСУ-д очин хийлгэх хүртэл үр дүнг бий болгож байсан билээ.