loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭРҮҮЛ ДАРХАН" ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГООНЫ ДАРХАН СУМ ДАХЬ БҮРТГЭЛИЙН ЦАГ ДУУССАН  | HuduuMN

“ЭРҮҮЛ ДАРХАН" ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГООНЫ ДАРХАН СУМ ДАХЬ БҮРТГЭЛИЙН ЦАГ ДУУССАН

2026-07-23

Монгол Улсын Их Хурлын гишүүн, АҮЭБ-ын Сайд Г.Дамдиннямын 2023 онд санаачлан хэрэгжүүлсэн Эрүүл Дархан-Эрүүл мэндийн үзлэг ононшилгоог энэ жил УБ Сонгдо эмнэлэг, БНСУ-ын Ихуа их сургуулийн эмнэлгийн эмч нарын баг, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар бамбай булчирхай, эмэгтэйчүүд, зүрх судас, уушги, бөөр, урологи, хүүхдийн дотоод шүүрэл, дотрын чиглэлийн үзлэг хийнэ.

Үзлэг, оношилгоо зохион байгуулагдах хуваарь:

2026 оны 07 дугаар сарын 28 

Дархан сум Нэгдсэн эмнэлэг-Дэмжих төв

2026 оны 07 дугаар сарын 29 

Шарын гол сум, Эрүүл мэндийн төв

2026 оны 07 дугаар сарын 30 

Хонгор, Орхон сумын Эрүүл мэндийн төв

Үзлэг хийх цаг:

09:00–13:00

14:00–17:00

Үзлэгт хамрагдахын тулд урьдчилан цаг авч, бүртгүүлсэн байна.

Бүртгэлийн хугацаа 2026.07/22-07/24 

08:30-17:30 цагийн хооронд

Цаг авах утас:

Шарын гол сум 9997-4191

Орхон сум 9939-7151

Хонгор сум 9939-7151

Эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаарай