Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төслийн 2-р үе шатны судалгаа 2026 оны 4-р сарын 13-22 хооронд явагдана.
Судалгааны ажлын хүрээнд орон нутгийн бодлого, ЖДҮ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөлтэй танилцах зорилгоор судалгааны багийнхан Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв", "Дархан нэхий ХК" зэрэг хөнгөн хүнсний салбарын 10 аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийх юм.
ICED төслийн 2-р үе шат нь 2027 оноос эхлэх ба экспортод чиглэсэн дунд хэмжээний үйлдвэр аж ахуйн нэгжийг экспортын чиглэлд чадавхжуулахаар зорьж байна.