loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛЛИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | HuduuMN

ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛЛИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-11-10

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой Аялал жуулчлалын бизнесийн төлөөллийн мэдээлэл солилцох арга хэмжээ амжилттай боллоо.

Арга хэмжээнд гурван орны нийт 192 зочин, төлөөлөгч, жуулчид болон аялал жуулчлалын компанийн төлөөлөл оролцож, салбарын хамтын ажиллагаа, боломж, чиг хандлагын талаар санал солилцов.

Энэ үеэр гурван улсын хамтын бүтээл болох “Цайны зам”-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсад танин мэдүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалын интеграцийг гүнзгийрүүлэх талаар талууд байр сууриа нэгтгэсэн юм. Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн шинэ хуудас нээх итгэлтэй алхам боллоо.