“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар 3 дахь удаагаа хэрэгжиж буй “IELTS-100" III хөтөлбөрт амжилттай хамрагдсан сурагчид өнөөдөр /2026.06.20/ батламжаа гардан авлаа.
3-р ээлжийн хөтөлбөрт ЕБС-иудын 10-р ангийн 451 сурагч бүртгүүлж, 1-р шатны шалгаруулалтад 385 сурагч оролцсон. Үүнээс 6 ба түүнээс дээш оноотой шалгарсан 63 сурагч, мөн Pre IELTS хөтөлбөрийн 25 сурагч, нийт 88 суралцагч “Eduzone”, “VIP IELTS course”, “Inspire” гэсэн 3 сургалтын төвүүдэд хуваагдан 3 сарын хугацаанд хөтөлбөртөө бүрэн хамрагдаж ийнхүү хаалтын үйл ажиллагаандаа оролцоо.
Хөтөлбөрт хамрагдсан сурагчид IELTS-ын шалгалтад 7.5-аас дээш оноо авсан тохиолдолд шалгалтын төлбөрийг 100 хувь буцаан авах журамтай.
Амжилттай суралцаж англи хэлний мэдлэгээ ахиулсан нийт сурагчдад аймгийн Засаг даргын зүгээс Өргөө кино театрт кино үзэх эрх болон, 8-р сард Зулзагын гол хүүхдийн зусланд 3 хоног амрах эрхээр урамшууллаа.
IELTS-4 хөтөлбөр ирэх намар хэрэгжинэ