loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ИРГЭДИЙН_ИНДЭР | HuduuMN

ИРГЭДИЙН_ИНДЭР

2025-10-31

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ  НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “ИРГЭДИЙН ИНДЭР” нээлттэй уулзалтыг яг одоо /2025.10.29/ Залуучууд театрын зааланд зохион байгуулж байна. 

Тус уулзалтад ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга нар, НЭ-ийн Тасгийн эрхлэгчид, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд оролцож цаг үеийн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудлын талаар иргэдийн санал бодлыг сонсож, хэлэлцэх юм. 

Мөн:

• Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний тухай мэдээлэл

• Эрүүл мэндийн даатгалын тухай мэдээлэл

• ЭМД-р хөнгөлөлттэй авах эмийн жор танилцуулах

• Өрхийн ЭМТ-ийн эмч нар ЭМД-аар хөнгөлөлттэй эмийн жор бичих

• Эмийн сангууд амин дэм дархлаа дэмжих, шинэ эм бэлдмэл танилцуулах

• Эрүүл мэндийн газрын эмч нарын үзлэг, зөвлөгөө

Цусны даралт үзэх

Элэгний В, С вирус түргэвчилсэн шинжилгээгээр илрүүлэх

Цусан дахь сахар тодорхойлох зэрэг эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн үйл ажиллагаа тус тус хийгдэнэ.

ИРГЭД ТА БҮХЭН НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДДАА ХАРИУЛТ АВАХ БОЛОМЖТОЙ.