loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОИ СУРГУУЛИЙН “А” БАЙРНЫ ШИРЭЭ САНДЛЫГ 100 ХУВЬ ШИНЭЧИЛЖ ДУУСЛАА | HuduuMN

ОИ СУРГУУЛИЙН “А” БАЙРНЫ ШИРЭЭ САНДЛЫГ 100 ХУВЬ ШИНЭЧИЛЖ ДУУСЛАА

2025-12-18

Дархан-Уул аймагт 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иудын сандал ширээг үе шаттайгаар иж бүрэн шинэчилсээр байна. Энэ долоо хоногт аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогч Б.Жавхлан нар ОИ сургууль дээр ажиллалаа. 

Өнгөрсөн онуудад тус сургуулийн хичээлийн “Б” байранд 253 хос ширээ сандал, “А” байранд 400 хос ширээ сандлыг шинээр сольж байсан юм. Харин өнөөдөр /2025.12.17/ ОИ сургуулийн хичээлийн А байранд 333 ширээ, 666 сандлыг хүлээлгэн өглөө. Ингэснээр “А” байрны бүх ширээ сандлыг 100 хувь бүрэн шинэчилж дууслаа. 

“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд  ЕБ-ын 14 сургуулийн нийт 3694 хос сандал ширээг бүрэн шинэчилж хүлээлгэн өгсөн байна.