loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОРОН НУТАГТ АНХ УДАА ДАРХАНЫ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТОМПСОНЫ ШАРХ ТЭЛЭГЧ БАГАЖТАЙ БОЛЛОО | HuduuMN

ОРОН НУТАГТ АНХ УДАА ДАРХАНЫ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТОМПСОНЫ ШАРХ ТЭЛЭГЧ БАГАЖТАЙ БОЛЛОО

2026-04-24

Орон нутгийн төсвийн 131 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт эмч ажилчдын захиалгын дагуу нэн шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. 

Үүнд тархины хагалгааны ком, томпсоны шарх тэлэгч, хутганы иш, хайч, хямсаа, судасны зүү баригч, яс баригч, тасдагч хөрөө зэрэг сайн чанарын зэвэрдэггүй материалтай, олон удаагийн хэрэглээний ариутгалын чанар даах 32 нэр төрлийн 534 ширхэг багаж хэрэгсэл багтжээ.

Үүнээс томпсоны шарх тэлэгч багаж нь орон нутагт анх удаа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглагдахаар боллоо. Энэхүү багаж нь элэг тайрах хагалгаа, хэвлийн хөндийн томоохон хагалгааны үед зүслэгийг нээж, хүний гар ашиглахгүйгээр шархны ирмэгийг тогтвортой барихад ашиглагддаг тусгай багаж юм. 

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын дарга А.Янжмаа нар тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж, хагалгаанд нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн төсвийг ирэх оны төсөвт суулгахаа илэрхийллээ. 

Төслийг санаачлан хэрэгжүүлсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, эмч Б.Батхишиг танд талархал илэрхийлье