Жил бүрийн 11-р сарын 2 дахь долоо хоногийг Дэлхийн чанарын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд "ӨӨРӨӨР СЭТГЭ" уриан дор "Төвийн бүсийн чанарын зөвлөгөөн" хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр хиймэл оюун ухааны ашиглалтаар дамжуулан бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх тараах хэлэлцүүлэг, "Бүтээмж ба чанар" эрдэм шинжилгээ онол, практикийн хурлыг зохион байгуулж байна.
Арга хэмжээнд төвийн бүсийн төр, аанб-ын 130 гаруй ажилтан албан хаагчид оролцож байна.
Арга хэмжээний үеэр бүтээгдэхүүн үйлчилгээ нь стандартын болон эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг тогтвортой хангах үйлсэд өндөр хувь нэмрээ оруулан манлайлан ажиллаж буй хамт олныг шалгарууллаа.
Хүнсний шилдэг бүтээгдэхүүн: “Тэс Оргил” ХХК- Үлэмж зөгийн бал бэлгийн багц, Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн: “Хатан ивээл хайрхан “ ХХК- Хүннү мөр брэндийн ажлын гутал, Аймгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК- Иржгэр ган туйван буюу Арматур Чанарыг эрхэмлэгч хамт олон: “Улаанбаатар гурил” ХХК тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Арга хэмжээг Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, ШУТИС_ДаТС-ийн Инженерчлэлийн тэнхим, Дархан-Уул аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулж байна.