Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ үеэр Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ын үйл ажиллагаатай танилцлаа. “ДДСЦ” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хүрээнд:
•33,100тн нүүрсний нөөцтэй
•Мазут 154,6тн
•86 нэр төрлийн 1,744,184,450 төгрөгийн аваарын нөөцийг 87% бүрдүүлсэн
•Автомашин, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал 100% хангагдсан байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 66,71%, эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай аваарын нөөц бүрдүүлэлт 94,0%, автомашин, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал 97,83% байна.