loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ШИЛДЭГ ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2026” ТЭМЦЭЭНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 🏅3-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ  | HuduuMN

“ШИЛДЭГ ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2026” ТЭМЦЭЭНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 🏅3-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2026-06-23

Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэг, бэлтгэлжилтийг сорьсон "Шилдэг хэсгийн байцаагч-2026" улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, хошууч Ө.Мөнхбат улсын хэмжээнд 3-р байрт шалгарчээ. 

Уг тэмцээний 1-р шатанд 21 аймаг, 330 сумын 480 хэсгийн байцаагч нар оролцож, 2-р шатанд аймаг бүрээс шалгарсан 38 хэсгийн байцаагч нар 5 өдрийн турш 6 шалгуураар 30 шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулалтыг зохион байгуулсан байна. 

Оролцогчид бодит нөхцөл байдалд суурилсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, компьютерын хэрэглээний ур чадвар, эсээ бичлэг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулах болон бие бялдрын бэлтгэлжилтийн төрлүүдэд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Хошууч Ө.Мөнхбатыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга А.Янжмаа хүлээн авч баяр хүргэлээ.