loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
U17 НАСНЫ ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА "ДАРХАН ХАРЦАГУУД" БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА | HuduuMN

U17 НАСНЫ ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА "ДАРХАН ХАРЦАГУУД" БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2026-04-02

Монгол Улсад өсвөрийн волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, Монгол улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой U17 насны УАШТ энэ сарын 17-24-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа. 

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 64 багийн 1000 гаруй өсвөрийн тамирчид оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Тус тэмцээнд Спортын мастер А.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн Дархан Политехник Коллежийн "Дархан харцагууд" баг алтан медал, цом, эрэгтэй баг шагналт IV дүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Мөн багийн ахлагч Б.Болорномин "Шилдэг тэгш тоглогч", П.Элбэгжаргал “Шилдэг давуулагч”-аар шалгарчээ.

Баг тамирчдыг өнөөдөр /2026.03.30/ Аймгийн Засаг дарга хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тамирчин тус бүрийг 300 мянга, дасгалжуулагч багшийг 1,0 сая төгрөгөөр урамшуулж, хувийн зүгээс гарын бэлэг гардууллаа.

Дархан хотынхоо нэрийг өндөрт гаргаж яваа нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.