loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"Best volleyball team in Dornod" клубийн баг тамирчдыг угтан авлаа | HuduuMN

"Best volleyball team in Dornod" клубийн баг тамирчдыг угтан авлаа

2024-07-26

Өнөөдөр (2024.06.17) аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Мини Волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон "Алтан медаль"-н эзэд "Best Volleyball team_in Dornod" клубийн баг тамирчдыг угтан авлаа.

Х.Өнөртуяа, А.Хүслэн дасгалжуулагчтай "Best Volleyball team_in Dornod" клубийн тамирчид охидын "U12" насны ангилалд тэргүүлж түүхэн амжилт гаргав. Мөн "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар Наранбаатарын Түмэнзаяа шалгарлаа.

ОУХМ Ж.Хаянхярваа агсны нэрэмжит 2024 оны "Мини Волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн" 3 насны ангиллаар зохион байгуулагдаж нийт 642 багийн 3200 өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. "Best Volleyball team in Dornod" клубийн баг тамирчид, дасгалжуулагч багш нартаа халуун баяр хүргэе.👏👏