loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлье | HuduuMN

Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

2024-07-26

Аймгийн хэмжээнд "Үер усны ослоос урьдчилан сэргийлэх" нэгдсэн арга хэмжээ 06 дугаар сарын 10-аас эхлэн хэрэгжиж буй. Энэ хүрээнд "Хэрлэн гол”-ын эрэг дагуу мэргэжлийн байгууллагууд #хөдөлгөөнт_эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Өнөөдөр #Дорнодаймгийннутгаар солигдмол үүлтэй. Зарим нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +30...+35 градус дулаан байна. Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +33...+35 градус дулаан байна.

Иймд иргэд та бүхэн:

✔️Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх; ✔️Наршилтаас сэргийлэх;

✔️Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх;

✔️Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байж, ХҮҮХДЭДЭЭ тавих хараа хяналтаа сайжруулах;

✔️Булчин, шөрмөс татах үед голд орохоос татгалзах;

✔️Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх;

✔️Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах;

✔️Голын эрэг дагуу байрлуулсан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарах;

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ❗️❗️