
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДОРНОГОВЬ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗАВ
Өнөөдөр/2025.07.08/ аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал Дорноговь Сагсан бөмбөгийн холбооны хамт олныг хүлээж авч уулзлаа.
Австри улсад зохион байгуулагдсан UNITED WORLD GAMES-2025 наадмын сагсан бөмбөгийн U16 насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Дорноговь аймгийн шигшээ баг, тамирчид аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн амжилттай оролцсон хувь нэмрийг үнэлэн талархал гардуулж амжилт хүслээ.