loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНЫН ГОВЬ НУТГААС 18 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН НАЧИН ЦОЛТОН ТӨРЛӨӨ | HuduuMN

ДОРНЫН ГОВЬ НУТГААС 18 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН НАЧИН ЦОЛТОН ТӨРЛӨӨ

2025-07-12

   Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ой, үндэсний их баяр наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор тав даван МОНГОЛ УЛСЫН НАЧИН цолны болзол хангалаа.

         1997 оны Үндэсний их баяр наадмаар Дорноговь аймгийн Мандах сумын уугуул А.Хатансайхан Монгол Улсын Начин цол, 2007 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул А.Цацабшир Монгол Улсын Начин цол, 2011 онд Монгол Улсын Харцага цол хүртэж байсан бол ийнхүү 18 жилийн дараа Монгол Улсын Начин цолтон,14 жилийн дараа Улсын цолтон Дорнын говь нутгаас төрөн гарч буй юм.

Хурай хурай хурай