
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ
ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ой, үндэсний шагайн харваанд 74 багийн 600 гаруй харваачид өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Спортын мастер Баатарсүрэнгийн Наранбаатар ахлагчтай Номт Даншиг компанийн баг харваачид дэд байр эзэлж үндэсний их баяр наадамд үзүүрлэлээ.