Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг"-ийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна
Байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалт гэсэн 3 чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт 2 дахь өдрөө шалгалт үргэлжилж байна.
Тус үзлэгийн зорилго нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход орших юм.