
Аймаг, орон нутгийн ажил олгогчдын хүний нөөцийг бүрдүүлэх, шинээр төгсөгч оюутан, залуучуудыг ажлын байранд зуучлах зорилгоор “ажлын гараа-нутгийн хөгжил” арга хэмжээг зохион байгуулж байна.
2022 онд 111, 2023 онд 108 оюутан, 2022, 2023 онуудад тус бүр 38 ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд оролцож, 2022 онд 194, 2023 онд 896 ажлын байрны захиалга танилцуулагдаж, 2022 онд 30, 2023 онд 32 оюутан ажлын байранд зуучлагдсан билээ.
Аймгийн Засаг даргын Тогтвортой бодлого-Тасралтгүй хөгжил 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, орон нутагт шилжин суурьшиж ажиллаж буй залуу гэр бүл, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “10,000 орон сууц” хэрэгжүүлж байгаараа онцлогтой юм.