
Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн тайланг бүсчилсэн хэлбэрээр нэгтгэн хэлэлцэж, үйл ажиллагаагаар тэргүүлсэн байгууллагыг урамшуулах, сургалтад хамруулан мэдлэг ойлголтыг нэгтгэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал оролцож, боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөгдөж буй бодлого шийдвэрүүдийг танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхой үр дүнд суурилан тодорхойлон амжилттай оролцохыг хүслээ.