Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой энэ удаагийн “Champions” сонирхогчдын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд 18-с дээш насны 14 багийн 210 тамирчин оролцож байна.
Тус лиг нь улс, аймгийн зэрэг, цолтой мэргэжлийн тамирчид оролцох боломжгүй бөгөөд шинэ залуу тамирчдыг төрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах онцлогтой юм.