loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВИЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО | HuduuMN

ГОВИЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Дорноговь аймаг
2025-10-04 ~ 2025-10-05

“Алтан зул - 2025” наадамд 9 номинацийн хүрээнд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 250 гаруй багш нэр дэвшин оролцож шилдгүүдийг шалгарууллаа.

- “Хүүхэд хамгааллын шилдэг баг”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын V дугаар сургууль

- “Аж ахуйн шилдэг баг”-аар Дундговь аймгийн Мандал сум 

- “Шилдэг дотуур байр” шагналаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын IV дүгээр сургууль

- “Шилдэг эцэг, эхийн зөвлөл, сургуулийн зөвлөл”-өөр Дорноговь аймгийн Хөвсгөл сум

- “Сургуулийн өмнөх боловсролын шилдэг байгууллага”-аар Говьсүмбэр аймгийн V дугаар цэцэрлэг

- “Мэргэжлийн шилдэг бүлэг” шагналаар Өмнөговь аймгийн Ханбогд сум

- “Суурь боловсролын шилдэг сургууль”-иар Дорноговь аймгийн Улаанбадрах сум

- “Бүрэн дунд боловсролын шилдэг сургууль"-иар Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль                          

шалгарч, “Алтанзул” наадмын  “Шилдгийн шилдэг номинаци” шагналаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын “Цэгцбилиг” сургууль шалгарлаа.