loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025  | HuduuMN

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025

2025-10-17

 Энэ удаагийн ХАОСЗТ-ыг холбогдох хууль болон зарчим, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.  

     Монгол Улсын хүн амын нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааг гаргадаг энэхүү тооллогын хүрээнд төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг бусад үзүүлэлтийг бүрдүүллээ. 

     Үндэсний Статистикийн Хорооноос тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдох юм.

Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай. 

Үндэсний Статистикийн Хороо