
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Төрийн албаны 2025 оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл 10 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар явагдана.
Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан. Та дараах линк дээр дарж цахим номтой танилцаарай.