
Болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийслэл, аймгийн Шуурхай штабыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Хурлаар хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах мөн учирч болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг өргөн хүрээнд зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг тодотгож, томилгоожуулахыг үүрэг болголоо.