loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | HuduuMN

ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дорноговь аймаг
2025-10-16 ~ 2025-10-17

 Команд штабын сургуулийн гол шалгуур болох аймаг, сумын Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн төлөвлөлт, зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх штабын дадлага, сургуулилт үргэлжилж байна. 

     Улсын Онцгой комиссын даргын 2025 оны 05 дугаар тушаалаар баталсан “Онцгой комиссын шуурхай штабын ажиллах журам”-ын дагуу аймгийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнийг баг, хэсэгт хуваарилан өгөгдсөн цагийн байдалд шуурхай ажиллах юм. 

     Цагийн байдлын хүрээнд үүссэн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, шийдвэр гарган, төлөвлөлт, зохион байгуулалт, шуурхай арга хэмжээ, аврах ажиллагаа, хор уршгийг арилгах, сэргээн босгох тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.