loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО | HuduuMN

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Дорноговь аймаг
2025-07-01 ~ 2025-07-02

 Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр тохиож байгаа билээ. Төр, ард түмний итгэлийг хүлээсэн түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

        Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Төрийн албаны тухай хууль”-ийг баталж, 1995 оны 06 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

        Анхдагч хууль батлагдсанаар 1995 онд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын ажлын албаны дэргэдэх “Төрийн захиргааны албаны салбар зөвлөл” -ийг байгуулж, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын албаны удирдах, гүйцэтгэх төрийн захиргааны 38 төрийн албан хаагч тангараг өргөж байсан түүхтэй. Үүнээс хойш эдүгээ 30 жилийн хугацаанд 1082 төрийн жинхэнэ албан хаагчийг тангараг өргүүлж, төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж ажилласан байна.

         Төрийн албаны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн 28 төрийн жинхэнэ албан хаагч “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөж, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэн, төрийн далбаанаас адис авч, Тангаргийн хуудаснаа гарын үсэг зуран баталгаажуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхээ батлан илэрхийлээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдад аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Батсугир нар Дорноговь аймгийн Төрийн захиргааны албан хаагчдын энгэрийн тэмдэг, тангаргийн хуудас, гарын бэлгийг гардуулж баяр хүргэлээ. 

        Мөн энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Төрийн албаны сургууль болох Удирдлагын академийн мэргэшүүлэх ахлах түшмэлийн багц сургалт, мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийн дунд хугацааны сургалтуудад Дорноговь аймгийн төрийн байгууллагууд, сум орон нутгийн төсвийн байгууллагуудаас өөрийгөө хөгжүүлэх, давтан суралцах, ажлын байран дээрээ сурч, хөгжиж, амжилттай төгссөн төрийн албан хаагчдад сертификат гардуулан өглөө. 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 

ТӨРИЙН АЛБАНЫ  ЗӨВЛӨЛИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ