loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХАМГИЙН ӨНДӨР ШАГНАЛЫН САНТАЙ “KHAMAR MONASTERY 2025" УУЛЫН ДУГУЙН ТЭМЦЭЭН ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

ХАМГИЙН ӨНДӨР ШАГНАЛЫН САНТАЙ “KHAMAR MONASTERY 2025" УУЛЫН ДУГУЙН ТЭМЦЭЭН ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Дорноговь аймаг
2025-10-05 ~ 2025-10-06

 2025 оны хаалтын тэмцээн, хамгийн өндөр шагналтай, хамгийн том уулын дугуйн KHAMAR MONASTERY тэмцээн өнөөдөр/2025.10.05/ Дорноговь аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээн нь Говийн 5-р дүрийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тамирчид маань дараа жилийн амжилт ололтоо даатган сүсэглэж, энэ оны хаалтаа Өвөрбаясгалант Хамарын хийд, Энергийн төвдөө хийж буйгаараа онцлогтой юм.

Хүлэглэж болох бүхий л хүлгээрээ Монгол орны өнцөг булан бүрээс Дорноговь аймгийг зорин KHAMAR MONASTERY тэмцээндээ оролцохоор ирсэн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!

Зохион байгуулагч:

Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл

Монголын Дугуйн Холбоо

Дорнын говийн дугуйчид холбоо