loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2025 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО”-ЫН ХҮРЭЭНД БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.  | HuduuMN

“ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2025 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО”-ЫН ХҮРЭЭНД БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Дорноговь аймаг
2025-10-20 ~ 2025-10-21

  Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улс, нутгийн хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.

Төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг нэгтгэх, технологи дэд бүтцийн орчинг бүрдүүлэх, хөгжүүлж, бүртгэлд суурилсан аргаар энэ удаагийн тооллогыг зохион байгуулж байна.

Хүн, өрхийн мэдээллийн санг шинэчилсэн хувилбарт шилжүүлснээр албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулж, ээлжит 2030 оны тооллогын бэлтгэл ажлыг хангах юм.

        Энэхүү ажлын хүрээнд тооллогын өгөгдлийн чанарыг сайжруулах, мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хангах зорилгоор иргэдээс утсаар болон биечлэн мэдээлэл тодруулгын ажлыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлж, багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

        ТООЛЛОГЫН ТОВ:  2025 оны 12-р сарын 17-ноос 18-ны шилжих шөнө 

/Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль: 3.1.2."тооллогын тов" гэж тооллого явуулах хугацааны эхний өдөрт шилжих шөнийн 00 цагийг;/ тутам;

ХАМРАХ ХҮРЭЭ

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 10.1 заалт

- МУ-д оршин суугаа МУ-ын иргэд /ХАӨМС/ 

- МУ-д оршин суугаа гадаад болон харьяалалгүй иргэд /ГХЯ/

- Гадаадад суугаа МУ-ын иргэд /ГХЯ/

        Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг цогц судалгаа юм. 

Иймд Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.