loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАГ АГААР ТОГТВОРГҮЙ БУЮУ ЦАСАН ШУУРГАТАЙ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХ ТӨЛӨВТЭЙГ АНХААРУУЛЖ БАЙНА | HuduuMN

ЦАГ АГААР ТОГТВОРГҮЙ БУЮУ ЦАСАН ШУУРГАТАЙ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХ ТӨЛӨВТЭЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

2025-12-09

Ус, цаг агаар, орчны шинжилгээний газраас 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтворгүй, цасан шуургатай байхыг анхаарууллаа. Тодруулбал:

12 дугаар сарын 10-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах төлөвтэй байна. 

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Хальтиргаа, гулгаа үүссэн үед хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, 

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, 

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.